🩵Хайраар, Аз жаргалаар, Баяр хөөрөөр бүтээсэн сагсанбөмбөгийн талбай...

2023 оны 05 сарын 11

🩵Хайраар, Аз жаргалаар, Баяр хөөрөөр бүтээсэн сагсанбөмбөгийн талбай...

Хайраар, Аз жаргалаар, Баяр хөөрөөр бүтээсэн сагсанбөмбөгийн талбай...


Архангай аймгийн Цахир сум, сүүлийн 10 жил спорт заалгүй, биеийн тамирын багш нар гадна талбайд, өвөл нь цас мөсөн дээр гэх зэргээр хичээлээ орсоор ирсэн. Харин энэ суманд спортоор хичээллэх боломжтой ганцхан материаллаг бааз байдаг нь энэхүү сагсанбөмбөгийн гадна талбай юм. Тиймдээ ч хүүхэд залуусын хамгийн их цагийг өнгөрүүлэхийг хүсдэг газар.


Гэсэн ч талбайн шал нь стандартын бус, шийд нь хагарсан гээд тэдний тоглох, хөгжих боломжид хязгаарлалтууд бишгүй олон. Харин бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 12 сая орчим төгрөгийн өртөг бүхий зардалаар тус талбайг стандартын лего шалаар шаллаж, хагарсан шийдийг сольж дүү нарынхаа эрүүл орчинд өсч хөгжих боломжид нь бага ч болов хувь нэмрээ оруулсан юм.

Манай компанийн нийлүүлдэг лего шал нь угсрахад хаялбар, богино хугацаа зарцуулдаг тул талбайг шаллах бүхий л үйл явцад баяр хөөрөөр дүүрсэн бяцхан дүү нар маань том, жижиг, эрэгтэй, эмэгтэй ялгалгүй, цас орсон ч шалтаглалгүй бидэнд тусалж хамтдаа бүтээлцсэн юм.


<<Манай ангид биеийн тамир тав дахь өдөр ордог байсан, даанч нэг дэх болоод солигдчихсон>>, <<хурдхан маргааш болоосой>>, <<ориг пүүзтэй болно оо>> гэх өхөөрдөм, догдлол дүүрэн яриаг сонсох, тэдний нүүрэнд баяр баясал тодрохыг хараад бидний ажил нүдээ олсныг, бидний үйл зөв байгааг илүү сайн ойлгосон юм.


Энэ талбай дээрээ хүүхэд бүр хүссэн цагтаа тоглон, үргэлж баяр хөөр мэдэрч байнаа гэдэгт гүнээ итгэнэ.


ХҮҮХЭД БҮР ИНЭЭЖ БАЙГ


Хүндэтгэсэн: МАРСЫН ЗАМ ХХК-ийн ах эгч нар нь

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл