Бидний тухай
about us

ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ БАЙГ...


Манай "МАРСЫН ЗАМ" ХХК нь 2021 оноос гадна тохижилт тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж, хүүхэд багачуудын тоглох, хөгжих орчныг олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр тохижуулан ажиллаж байна.


Манай компани хүүхэд тоглож байхдаа хамгийн ихээр хөгжихөөс гадна хамгийн жаргалтай цаг хугацаагаа тоглож байхдаа өнгөрүүлдэгийг санан тэдний тоглох орчин эрүүл аюулгүй, стандартад нийцсэн байхыг эрхэмлэн, Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт хүүхдийн тоглоомын талбайг бүтээх, тоог нэмэх хязгааргүй хүсэл мөрөөдөл, өөрчлөн шинэчлэх эрмэлзлэлээр бий болсон юм.


"Марсын зам" ХХК нь хүүхдийн тоглоомын талбайн иж бүрэн тоглоом, дагалдах хэрэгсэл, сагсанбөмбөгийн талбайн хашаа, шийд, лего шал, чийрэгжүүлэх төхөөрөмжүүд, олон төрлийн хогийн сав, сандал, өндөр нам хашаа хайс зэрэг нийт 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг БЭЛНЭЭР худалдаалдаг бөгөөд үйлчлүүлэгчийн захиалгаар дээрх бүх бүтээгдэхүүнийг хүргэж, угсарч үйлчилж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг бид олон улсын стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүдтэй биечлэн уулзаж, гэрээ байгуулан албан ёсоор хамтран ажилладгаараа давуу талтай.



"Марсын зам" нь хэдий залуухан компани боловч энэ гурван жилийн хугацаанд амжилттай ажиллаж салбартаа дээгүүрт эрэмбэлэгдэх болсон ба ирээдүйд үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн илүү олон хүүхдийг жаргалтай болгоход алсын хараагаа чиглүүлэн ажиллахдаа таатай байх болно


Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхээр бидэнтэй хамтран ажилладаг хувь хүн, албан байгууллага бүртээ талархарл илэрхийлье


Хүндэтгэсэн: "Марсын зам" ХХК

HAPPIEST CHILDREN & MAGICAL PLAYGROUND

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл